このページの本文へ移動

植物防疫所

メニュー

Японд ирж буй зорчигчдод хүсэх нь(モンゴル語)

Жимс, ногоо болон мах, махан бүтээгдэхүүнийг Япон улс руу авч орохыг хориглоно

Агуулга

  1. Жимс, хүнсний ногоо болон мах, махан бүтээгдэхүүнийг Япон улс руу авч орох нь хууль бус үйлдэл юм.
  2. Япон улс руу авч орох хориотой зүйлс
  3. Япон улс руу авч орохыг хориглох шалтгаанууд
  4. Анхаарах зүйлс
  5. Буусны дараах хяналт шалгалт

Жимс, хүнсний ногоо болон мах, махан бүтээгдэхүүнийг Япон улс руу авч орох нь хууль бус үйлдэл юм.

Японд жимс, хүнсний ногоо болон мах, махан бүтээгдэхүүн авч орохыг хуулиар хатуу хориглодог бөгөөд олонх зүйлсийг оруулах боломжгүй. Японд жимс, хүнсний ногоо болон мах, махан бүтээгдэхүүн зэргийг хууль бусаар авч орсон тохиолдолд хүнд шийтгэл (3 жилийн хорих ял эсвэл 3 сая иен хүртэлх (хуулийн этгээдийн хувьд 50 сая иен хүртэлх) мөнгөн торгууль) ногдуулна.

  • Санаатайгаар авч орсон хэмээн үзсэн тохиолдолд цагдаад мэдэгдэх болно.
  • Хууль бусаар авч ороод баривчлагдсан тохиолдол байгааг анхаарна уу.

Япон улс руу авч орох хориотой зүйлс

Жимс, хүнсний ногоо зэрэг

Ихэнх жимс, хүнсний ногоог Япон улсад оруулахыг хориглодог.

Мөн Япон улсад оруулахыг хориглоогүй ургамал (суулгац, үр, үр тариа, буурцагт ургамал гэх мэт) байлаа ч гэсэн импортлогч улсын төрийн байгууллагаас олгосон Ургамал эрүүл ахуйн гэрчилгээ шаардлагатай. Ургамлаас гадна хөрс оруулахыг хориглодог бөгөөд зарим амьд шавьж ч хориотой гэдгийг анхаарна уу. Түүхий жимс, хүнсний ногооны орцтой нислэгийн хоолыг авч орохыг хориглодог тул, нислэгийн хоолоо онгоцонд идэж, үлдэгдэл хоолоо авч буухгүй байхыг анхаарна уу.

Япон улсад оруулахыг хориглосон жимс, хүнсний ногооны жишээ

Манго, лонган, гуава, личи, чинжүү, цитрус, лийр, алим, нислэгийн хоол (сэндвич, хэрчсэн жимс гэх мэт)

Япон улсад оруулахыг хориглосон жимс, хүнсний ногооны жишээ

Мах, махан бүтээгдэхүүн

Мах, махан бүтээгдэхүүнийг Япон улсад оруулахыг хориглодог.

Түүхий хиам, сосиски, салями, гахайн мах, хатаасан мах зэрэг махан бүтээгдэхүүнээс гадна бага зэрэг махны орцтой бүтээгдэхүүн болох мантуун бууз, банш, гамбургер, хиамтай сэндвич, кимбапыг ч мөн адил оруулахгүй. Мөн вакуумдсан, чанаж болгосон, нисэх онгоцны буудлын татваргүй дэлгүүрт зарагддаг, японоор шошголосон бараа байлаа ч гэсэн мөн адил оруулахгүй. Махны орцтой нислэгийн хоолыг авч орохыг хориглодог тул, нислэгийн хоолоо онгоцонд идэж, үлдэгдэл хоолоо авч буухгүй байхыг анхаарна уу.

Япон улсад оруулахыг хориглосон мах, махан бүтээгдэхүүний жишээ

Шинэ мах, шарсан/хатаасан мах, хиам/түүхий хиам, сосиски, салами, гахайн утсан мах, чанасан мах, мантуун бууз, махтай банш, момижи (тахианы хөл), хиамтай сэндвич, гамбургер, гимбап, махтай бин, нислэгийн хоол гэх мэт.

Япон улсад оруулахыг хориглосон мах, махан бүтээгдэхүүний жишээ

Япон улс руу авч орохыг хориглох шалтгаанууд

Гадаад улсаас Япон улс руу ургамлын хортон шавьж, малын халдварт өвчин орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилготой юм. Хилийн чанадад цитрусын ялаа, жимсний модны бактерийн хордлого зэрэг ургамалд ноцтой хохирол учруулдаг хортон шавьж, өвчин гарч байгаа бөгөөд тэдгээр нь жимс, ногоонд наалдаж, Япон руу орж ирэх эрсдэлтэй тул тэдгээр хортон шавьж, өвчинтэй жимс, хүнсний ногоо зэргийг хилээр оруулахыг хориглоно.

Мөн хилийн чанадад мал амьтны гоц халдварт шүлхий өвчин, гахайн Африкийн мялзан өвчин (ASF) зэрэг Японд хараахан гараагүй байгаа мал амьтны гаралтай халдварт өвчнүүд гарч байна. Эдгээр өвчин нь мах, махан бүтээгдэхүүнээр дамжин халдварладаг нь тогтоогдсон бөгөөд малын махаар дамжин алс холын улс орнуудад мал амьтны халдварт өвчин тархаж байгаа талаар олон тохиолдол бүртгэгдсэн.Тиймээс мах, махан бүтээгдэхүүн оруулж ирэхийг хуулиар хориглодог.

マンゴーに寄生したミカンコミバエの写真

口蹄疫に感染した牛と健康な牛の比較写真

Анхаарах зүйлс

Тоо хэмжээ, арилжааны болон хувийн хэрэгцээнээс үл хамааран, ачаа тээш, хувийн эд зүйлс, олон улсын шуудангаар Япон улс руу авч ирсэн бүх жимс, хүнсний ногоо болон мах, махан бүтээгдэхүүн хамрагдана гэдгийг анхаарна уу.

郵送禁止のイラスト

Мөн өмнө дурьдсанчлан хилийн чанадад гахайн Африкийн мялзан өвчинөөс эхлээд янз бүрийн мал амьтны халдварт өвчин гарч байна. Малд хүрэх эсвэл фермийн хөрс гишгэснээр малын өвчин үүсгэгч таны хувцас, гуталд наалдаж, Япон руу орж ирэх магадлалтай. Япон руу аялахын өмнө мал малладаг газар, амьд мал зардаг зах руу орохоос зайлсхийх хэрэгтэй. Хэрэв та Япон руу аялахын өмнө малтай харьцсан эсвэл фермд очсон бол Японд буухдаа амьтны хорио цээрийн цонхонд очиж, гутал, хувцсаа ариутгана уу.

消毒のイラスト

Буусны дараах хяналт шалгалт

Нисэх онгоцны буудал, боомт, шуудангийн газруудад ургамлын хорио цээрийн газар, амьтны хорио цээрийн газрын байцаагч нар гар тээш, шуудан дотор хориотой зүйл байхгүй эсэхийг шалгадаг. Байцаагч нар хориотой бүтээгдэхүүн авч яваа эсэх талаар асуулт асуухаас гадна хориотой бүтээгдэхүүнийг илрүүлэх зорилгоор амьтан, ургамлын хорио цээрийн илрүүлэгч нохойг ашигладаг. Таны гар тээш, шууданг шалгаж магадгүй тул татгалзахгүй байхыг хүсч байна.

Түүнчлэн, импортын хяналт шалгалт хийх үед паспорт, нислэгийн тасалбарын мэдээллийг бүртгэх тул хяналт шалгалтад цаг зарцуулах тохиолдол бий.

検査時の写真

Гэр бүл, найз нөхөд, эргэн тойрныхоо хүмүүс Япон улс руу жимс, хүнсний ногоо, мах, махан бүтээгдэхүүн авчрах боломжгүй, мөн эдгээр зүйлсийг Японд байгаа хэн нэгэн рүү олон улсын шуудангаар илгээж болохгүй гэдгийг хэлж сануулна уу.

Бусад лавлагаа мэдээлэл

マスコットキャラクター クンくんとぴーきゅんのイラスト